2011-03-09
Tөгсөх ангийнханд: Мэргэжлээ хэрхэн зөв сонгох бэ?
     Та мэргэжилээ сонгочихсон уу? Эсвэл сонгох гээд эргэлзэж байна уу? Сонгосон бол мэргэжилдээ та сэтгэл хангалуун байж чаддаг уу? Хэрхэн мэргэжилээ зөв сонгох вэ гэсэн зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.
     Алхам 1. Өөрийгөө ол. Өөрийгөө олох энэ нь танд сонин сонсогдож байж болно. Та хэзээ нэгэн цагт Би хэн вэ? гэж өөрөөсөө асууж байсан уу? Үгүй бол яг одоо нэг асуугаад үз. Тэр тусмаа мэргэжил, ажлаа сонгох гэж байгаа бол та миний сонирхол юу вэ гэдгийг сайтар тунгаан бодоорой. Хэрэв яг одоогоор таны сонирхол юу вэ? гэдгийг хараахан мэдээгүй байгаа бол яг одоо үзэг цаас аваад өөрийгөө танихгүй хүнд танилцуулж байгаа юм шиг бичээд үзээрэй. Та нэг шинэ зүйл олж харах болно.
     Алхам 2. Жагсаалт гарга. Сонирхолоо тодорхойлсон бол түүнд тохирох ажил, мэргэжилүүдийг жагсаан бич.Мөн өөрийн бусдаас давуу буюу чадваруудаа жагсаан бичээрэй. Жишээ нь: Та харилцааны чадвар сайтай бол борлуулагч, менежер, даатгалын ажилтан, сурвалжлагч гэх мэтээр Харин тооцоолон бодох чадвар сайтай бол: Банкны ажилтан, нягтлан бодогч, сүлжээний инженер гэх мэт. Тодорхойлсон чадвар, авъяас гэдгийг хүмүүс хэт нийтлэг байдлаар хардагаас болж алддаг. Та анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг бол, цаг сайн барьдаг бол тэр байтугай бусдыг тэвчээртэй сонсож чаддаг бол өөр олон нарийн чадварыг дурьдаж болно. Энэ бүгд авъяас чадварын л нэг юм.
     Алхам 3. Дэлгэрэнгүй мэдээлэл хай Таны гарт одоо ерөнхий чиг гаргасан жагсаалт байна. Түүнийгээ улам нарийн болгож мэргэжил бүрт хайлт хий. Хэдий хэмжээний сургалтын төлбөртэй, ямар хичээлүүд сонгон суралцдаг, цаашдын боломжууд, цалингийн хэмжээ гэх мэт. Боломжтой бол энэ чиглэлээр ажиллаж байгаа хүнтэй тусгайчлан уулзаж мэдээлэл ав. Онлайнаар өөрийн мэдэх хэл дээр хайлт хийж, номын сангуудаар явж үзэх хэрэгтэй.
     Алхам 4. Жижиг зүйлсүүдээр өөрийгөө турш. Боломж бүрт өөрийгөө шинэ зүйлсүүдээр туршиж үз. Хүн гэдэг мөнхийн хөгжигч амьтан учраас та өөрөөсөө шинэ шинэ нээлтүүдийг хийх болно. Уралдаан тэмцээнд ор. Ялахдаа гол нь биш танд шинэ туршлага, нээлтийг хийх боломжийг олгох болно. Өрсөлд, өөрийгөө хурцал.
     Алхам 5. Яарвал даарна. Өөрийгөө таньж мэдэх хугацааг өөртөө олгоорой. Магадгүй та одоо сонирхолоосоо тэс өөр чиглэлд сурж байгаа бол санаа зовох хэрэггүй. Сонирхолоо олвол хэзээ ч эхлэхэд оройтохгүй. Дургүйд хүчгүй гэдэгтэй адил дуртай бол амжилт танд ойрхон байх болно. Зөвлөгөө: Сонгосон мэргэжилээрээ урт удаан тасралтгүй ажиллана гэдгийг сонголт хийхээсээ өмнө өөртөө сануул. Таны хийсэн сонголт таных л байх болно. Эцэг эх, багш, найз нөхдийгөө өөрийнхөө өмнөөс сонголт хийхийг бүү зөвшөөрөөрэй. Сонголт хийхээсээ өмнө заавал эдгээр хүмүүстэй ярилцаж, олон талаас нь харж дүгнэж харин сонголтыг өөрөө хийхийг танд зөвлөе.
     Анхааруулга: Мэргэжил сонгохдоо холбоотой олон нийтлэл, зөвлөгөө байдаг. Энэхүү зөвлөгөө нь илүү сэтгэлзүйн талтай холбоотой болно. Та бүхэн "Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ?" гэсэн Японд суралцаж байгаа болон ажиллаж байгаа залуусын гаргасан номыг олж уншаарай. Үүнд олон сонирхолтой судалгаа, сонжоо орсноос гадна мэргэжилүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг танд өгөх болно.
Сэтгэгдэл:


goy zowolgoo bn
Бичсэн: Зочин цаг: 16:41, 2015-03-12 | Холбоос | |


bagshaa goy zuvulguu bn nerd
Бичсэн: suragch (зочин) цаг: 22:24, 2011-03-16 | Холбоос | |


bagshaa tanii blog uneher saihan boljee heregtei zowolgoo ogsond bayarlala hicheele sain hiinee гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: 11g suvdaa (зочин) цаг: 15:38, 2011-03-16 | Холбоос | |


Amjilt
wow гоё шүү алга ташилт a 0712 suragchiddaa ur buteeltei heregtei zuilsiig ih hiigeerei. AMJILT HUSYEE...ярзайтал инээх
Бичсэн: Bajaanaa цаг: 10:12, 2011-03-10 | Холбоос | |


tanii blog ih hoorhon boljee. oshoo ih zuilsuud hiij huuhduuded mash ih ur buteemjtei heregtei zuilsiig hiigeerei. ajild ni amjilt алга ташилт
Бичсэн: Bagshaa цаг: 10:05, 2011-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax